Хавай арал бол аялах дуртай хүмүүсийн мөрөөдлийн газар билээ. Үзэсгэлэнт дал модод, торгомсог элс, чийглэг таатай үнэртэй далайн давлагаанаас өөр бас сонирхол татах гайхамшигтай газар байдаг байна. Энэхүү газар нь тэнгэр дээрх савлуур буюу Хайку уулан дээр байрлах савлуур юм.

1. Анх 1942 онд АНУ-ын цэргийн арми энэхүү онгон дагшин уулын оргилд хүрэх замыг тавьсан байна. Харин 2012 онд савлуурыг нэмэлтээр хийжээ.

2. Гэхдээ энэхүү савлуурт аюулгүйн баталгаа байхгүй, тэр ч бүү хэл бэхэлгээ ч байхгүй тул жинхэнэ адал явдалд дурлагчид л үүн дээр сууж зүрхэлнэ гэсэн үг.

3. Энэ нь хууль бус явдалд тооцогдох тул цагдаад баригдсан хүн 6 хүртэлх сарын хоригдох ял авах гэнэ.




