solongonews
Олон талт үзлийг эрс хамгаалж, олон улсын хөгжлийн орчныг сайжруулна
2018-10-10 19:35
Олон талт үзлийг эрс хамгаалж, олон улсын хөгжлийн орчныг сайжруулна.

10-р сарын 09-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошюй: Талууд олон талт үзлийг баримталж, олон улсын хөгжлийн орчныг сайжруулах ёстой. Олон улсын нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарсан Хятад улс үүдээ хаахгүй, харин улам томоор нээнэ гэжээ.

Тэрээр мөн өдөр НҮБ-ын 73 дахь чуулганы хуралд олон талт үзлийг эрс хамгаалж хэлсэн үгэндээ: Ганц талт үзэл олон орны ирээдүйн хөгжилд, ялангуяа хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Талууд НҮБ-аар гол болгосон олон улсын систем, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны системийг хамгаалж, дэлхийн засаглалыг бэхжүүлэн, олон улсын хөгжлийн орчныг сайжруулах ёстой. Энэ удаагийн хурлаар, талуудын эрх тэгш яриа хэлэлцээ, зөвшилцлийг бэхжүүлж, олон талт үзлийг бодит үйл ажиллагаагаар дэмжин, 2030 оны төслийг ахиулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл