solongonews
Байгаль орчныг хамгаалахад “Нэмж хасах арга”-ыг илүү хэрэглэнэ
2017-03-07 16:34
Ван Вэньбяо гишүүн: Байгаль орчныг хамгаалахад “Нэмж хасах арга”-ыг илүү хэрэглэнэ.

Гуравдугаар сарын 6-ны өдөр УТЗЗ-ний арилжаа худалдааны багийн хурал дээр УТЗЗ-ний гишүүн, И Ли Группийн ТУЗ-ийн дарга Ван Вэньбяо экологийн орчин, агаарын чанарын асуудлын тухай хэлэхдээ:

- Хот болон орчин тойрны хоорондох харьцааг сайн шийдвэрлэж, хот болон экологийн хоорондох харьцааг сайн шийдвэрлэх хэрэгтэй. Илүү олон парк бүтээн байгуулах нь нүүрстөрөгчийн шингээгчийг нэмэгдүүлж, бохир мананг бууруулж, сайн экологийн орчинг бий болгож чадна.

Тэрээр байшин барилгын бүтээн байгуулалтыг багасгаж, ой мод илүү их тарихыг санаачилжээ. Хот болон захын дүүргийн уулзвар газарт ногоон байгууламж газар илүү гаргаж, бусад бүтээн байгуулалтын ажиллагааг багасгаж, иргэдэд илүү амьдралын нөхцөл боломжийг хангана. Энэ нь экологи, байгаль орчныг хамгаалах “Нэмж хасах арга” болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл