
“Хамгийн сайн ажилтанд хүндэтгэл дэвшүүлж, Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх” Шилийн хотын анх удаагийн “Хамгийн гоё Шилийн хотын хүн” үйл ажиллагаа 07 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Энэ үеэр Шилийн хотын “Зураг” нүүр будалтын ажиллах өрөөний эзэн Саруул “Хамгийн гол үйлс босгогч”-оор шалгарсан юм.

Саруул бол Шилийн хотын Цог-Уул сумын Булаг багийн хүн. Тэр 2015 онд Хөххот үндэстний дээд сургуулийг зургийн мэргэжлээр төгсөөд бие даан ажил үйлс эрхэлж яваа нэгэн билээ. Их сургуулиа дүүргээд Монгол Улсын багшаас нүүр будалт сурч, өдгөө өндөр зэрэглэлийн нүүр будагч болж, өөрөө “зураг” нүүр будалтын өрөө байгуулсан байна. “Зураг” нүүр будалтын ажиллах өрөө нь нүүр будах, хумс хийх, сормуус хийх, хөмсөг шивэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Саруул 2018 онд Шилийнгол аймгийн бүх хошуугаар нийт 12 удаагийн нүүр будалтын сургалт хийсэн байна.
