solongonews
Оливын тосоор үсээ эмчлэх арга
2017-03-31 14:59
Оливын тосоор үсээ эмчлэх арга

Оливын тосны тусламжтай үснийхээ салааг эмчлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

Үснийхээ салааг эрүүлжүүлэхэд танд 1-2 халбага оливын тос байхад хангалттай.

Алхам №2

Оливын тос дээрээ шингэн витамин хийгээрэй. Бүх төрлийн витамин үсийг эрүүлжүүлдэг байна.

Алхам №3

Хэрвээ танд витамин олдохгүй байвал оливын тос дээрээ өндөгний цагаан хийгээд сайтар хутгаарай.

Алхам №4

Өндөгтэй тосоо гэмтэж, салаалсан үснийхээ салаа дээрээ түрх.

Алхам №5

Дараа нь зориулалтын торон малгай өмсөөрэй. Малгай өмсөх үргэлжлэх хугацаа 10 минут.

Алхам №6

Хугацаа дууссаны дараа та үсээ зориулалтын шампуниар үсээ угаах хэрэгтэй. Харин ангижруулагч бүү хэрэглээрэй. Учир нь оливын тос үсийг зөөлрүүлж, тэжээл өгөх болно.

Алхам №7

Та энэхүү алхмыг нэг долоо хоног хийснээр таны салаалсан үс эрүүлжих болно. Мөн үс тань өнгөлөг болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.shuud.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл