"2017 оны хөгжиж буй орны эм бэлдмэлийн чанарын удирдлагын семинар"-ын нээлтэд Хятадын Хүнс эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний ерөнхий газрын дэд дарга Ү Жэнь хэлэхдээ: - Олон жилийн хөгжлийн үр дүнд Хятад улс дэлхийн эм эмнэлэгийн хэрэглээний хоёр дахь том зах зээл, цэвэр эм бэлдмэл экспортлогч хамгийн том орон болсон гэж 12-нд мэдэгдлээ.

Одоо Хятадад цэвэр эм бэлдмэл, бэлэн эм тариа үйлдвэрлэгч аж ахуйн нэгж 5000 орчим байгаа бөгөөд эм бэлдмэлийн үйлдвэрийн жилийн орлого 2 их наяд 500 тэрбум юаньд хүрч, цэвэр ашиг 270 тэрбум юань хүрч, ДНБ-ний өсөлтийн хурдаас давсан цөөн хэдэн салбарын нэг болжээ. Үүнд эм бэлдмэл үйлдвэрлэдэг 50 орчим аж ахуйн нэгж Европ Америкийн зөвшөөрөл, шалгалтаар баталгаажиж, эм бэлдмэлийн экспорт 13 тэрбум 500 сая ам.доллар хүрчээ. Ү Жэнь: Энэ нь Хятадын эм эмнэлгийн салбар дэлхийн бусад оронд аюулгүйн эм бэлдмэл нийлүүлэх хүчин чадалтай болсныг харуулж байна" гэжээ.

