
Хятад улсын Эрээн хот Монгол Улсын Замын-Үүд хооронд экспорт импортын хос чиглэлийн төмөр замыг 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэвтрүүлжээ. Замын-Үүд нь Монгол Улсын зүүн өмнөд буюу Эрээн хотоос ойр байрладаг. Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр байрлана. Эрээн боомтоос 9 километрийн зайд Улаанбаатар хотоос 550 километр зайд байрлах Хятад улсын бусад газарт нэвтрэх чухал зам юм. 2004 онд Монголын чөлөөт арилжааны бүсээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Хятад, Монголын хамгийн том цорын ганц төмөр замын боомт нь Эрээн хот-Замын-Үүд боомт. Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монголын “Торгоны зам”-ын стратеги бодлогыг холбох, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг дэмжих тээврийн амин судас газар болно. 1956 онд Хятад, Монгол, Орос олон улсын хамтарсан төмөр зам албан ёсоор ашиглалтад орсноос хойш Эрээн хот нь Хятад улс нь Монгол, Орос улсад нээлттэй харилцах чухал газар болсон байна. Ялангуяа 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хятад, Монгол хоёр орны олон улсын бараа бүтээгдэхүүн ачих 2 галт тэрэг харилцан нэвтэрсэн юм. Эрээн хот-Замын-Үүд хоорондын хоёрдугаар шугам албан ёсоор нэвтэрч, Хятад, Монголын хил дамнасан хоёрдугаар төмөр замын шугам болжээ.
Эрээн хот болон Замын-Үүд боомтын бараа ачааны хүчин чадал эрчимтэй сайжирч байна. “Нэг бүс нэг зам”-ын санаачилга “Торгоны зам”-ын бодлого, дэд бүтэц, бизнес саадгүй нэвтрэх, хөрөнгийн гүйлгээ, иргэд хоорондын ойлголцол” нь хамтын ажиллагааны таван чухал зүйл болно. “Дэд бүтцээр холбох” нь зам шугамаар нэвтрэх суурь. Зам тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өсгөснөөр зам дагуух хөгжиж байгаа орны эдийн засгийн хөгжилд харшилж байгаа олон зүйлийг эвдэж эдгээр улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтөд ашигтай юм.
