Өвлийн улирал ирж, уур амьсгал хүйтрэн, агаарын чийгийн хэмжээ доошлон, уур амьсгал хуурайшин, хүний уруул хатаж хагарах нь зөндөө байдаг. Тэгвэл өвлийн улиралд хүний уруул хатаж хагарвал яавал зохих вэ? Доорх 4 зүйлийн аргыг танилцуулъя.

1. Арурын тос: Энэхүү арга бол натураллаг бөгөөд уруулын чийглэг байдлыг хангадаг байна. Үнэрийн охь ба химийн бодис агуулаагүй учир түүний өөхөн хүчил ба олон зүйлийн натурал витамин нь арьсыг ундлах талаар маш ашигтай байдаг. Тослог боловч хэрэглэсний дараа тослог санагдахгүй, хүний бие амархан шингээн авдаг. Чийглэг чанарыг 4-8 цаг хангаж, өдөр бүр 2-3 удаа хэрэглэн, хэрэглэхдээ уруул дээрээ нэг хоёр дусал дусаан хөнгөн түрхэнэ, унтахаасаа өмнө хэрэглэвэл үр дүн сайн байдаг.
2. Зөгийн бал: Уруулын хэсгийг чийгшүүлэх болон хамгаалахад тун зохистой. Зөгийн балыг уруул дээрээ жигдхэн түрхэж 20 минутын дараа арчиж цэвэрлэнэ, ингэж хэсэг хугацаанд хэрэглэвэл уруул тань чийглэг болно.

3 . Идээний маалингын тос
Идээний маалингын тосыг уруул дээрээ түрхэвэл чийглэг байдлыг хангадаг ч чийглэг чанар нь арурын тос шиг сайн биш, түрхэхэд ч амар хялбар бус байдаг.
4 . Өргөст хэмх: Нүүр царай хуурайшихад өргөст хэмхээр маск тавихад таадай санагддаг. Өргөст хэмхийг нүүрний хэсгийн арьсанд л хэрэглэх биш, мөн уруул дээрээ маск тавихад нэн сайн байдаг. Өргөст хэмхээ хэсэглэн уруул дээрээ 20 минут байлгахад уруулын хэсгийг зөөлрүүлэн чийглэг болдог.

