Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-р сарын 3-ны өдөр Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад, Өмнөд Солонгос хоёр тал өөр өөрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих нөхцөл байдал болон хоёр орны харилцааны хөгжлийн шаардлагын дагуу, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих нөхцөл байдлыг үргэлжлэн идэвхтэй ахиулж, хэвийн болгосон нөхцөлд хоёр орон хоорондын олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх ёстой юм гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, Хятад-Өмнөд Солонгосын эдийн засаг, худалдааны нэгдсэн хороо Чиндао хотод 24 дахь удаагийн хурлаа хийлээ. Энэ бол халдварт өвчин гарснаас хойш, Хятад улс гадаадын талтай хийж буй засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны анхны хурал юм. Энэ талаар Ван Вэньбинь хэлэхдээ,
"Энд онцолж хэлэх зүйл бол Хятад, Өмнөд Солонгос харилцан чухал найрсаг хөршүүд бөгөөд хамтын түнш юм. Хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор, хоёр тал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх ажлыг эрчтэй зохион байгуулж байгаа бөгөөд Хятад, Өмнөд Солонгос хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг тууштай хөгжүүлж байна гэжээ
