Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа гүнзгийрэхийг дагаад хоёр улсын улс төр, эдийн засаг, арилжаа худалдаа, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, аялал жуулчлал, иргэдийн харилцаа өдөр ирэх тусам нэмэгдэж, ялангуяа арилжаа худалдаа, соёл урлаг хоёр талын нөхөрсөг харилцааны гол үүргийг гүйцэтгэж байна.

Сүүлийн жилүүдэд Урадын Дунд хошуу нь Хятад, Монгол Олон улсын соёл урлагийн буюу хөл бөмбөг, сагсан бөмбөгийн уралдаан тэмцээн, малчдын харилцаа, залуучуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хачин чулууны үзэсгэлэн зэргийг байнга зохион байгуулж байна.

2018 он гарснаас өнөөг хүртэл Урадын Дунд хошууны Халиут суурин хоёр удаагийн Хятад, Монголын Олон улсын хачин чулууны үзэсгэлэнг зохион байгуулаад байна. Хоёр удаагийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 140 гаруй хачин чулууны хорхойтон худалдаачид оролцсон бол Хятад улсын Бээжин, Тяньжинь, Шэньжэнь, Хөххот, Үхай зэргээд 100 гаруй бизнесмен оролцжээ.

Гаднынхан Урадын Дунд хошууны говийн чулуу, шар өөхөн чулуу, модон чулуужмалын өлгий хэмээн нэрлэдэг. Энэ нутгийн хачин чулууны дийлэнх хэлбэр нь этгээд сонин, бүтэцтэйгээрээ хачин чулуу сонирхон хадгалж байгаа хүмүүсийн анхаарлыг татдаг. Иймээс хачин чулууны үзэсгэлэн худалдаа нь хоёр улс хоёр газар орны соёлын солилцоо, арилжаа худалдаа, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Хоёр удаагийн үзэсгэлэн худалдаад хоёр талын бизнесмен нийт 3 сая гаруй юанийн ашиг олжээ. Тус хошуу нь нээлттэй, соёлч, хамтын ажиллагааг баримтлан, сар бүр тогтмол бус хугацаатайгаар хоёр талын говийн чулуу, эрдэнийн чулуу зэрэг хачин чулууны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж.
