solongonews
11 тохиолдол бүртгэгдэв
2021-03-11 11:13
11 тохиолдол бүртгэгдэв.

   Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 03-р сарын 10-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусын тохиолдол 11 нэмэгдэв. Бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчтөн гэж мэдээлжээ. Үүнд Шанхай хотод 5, Сычуань мужид 3, Гуандүн мужид 2, Фүжянь мужид 1 тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол байхгүй.

   03-р сарын 10-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар 31 муж, өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 181 болж, биеийн байдал хүнд өвчтөн бүртгэгдээгүй байна. Нийт 85 мянга 201 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 90 мянга 018 тохиолдол болж, сэжигтэй 2 тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 982 мянган 409 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 4751 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл