solongonews
Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа-2016 форум
2016-09-05 19:52
Хятад, Монгол, Оросын олон улсын бүс нутгийн үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааны Шилийнгол форум боллоо.

 Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа-2016 форумын цуврал арга хэмжээний нэг болох  Хятад, Монгол, Оросын олон улсын бүс нутгийн үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагаа-2016-ын Шилийнгол форум 9 дүгээр сарын 5-ны үдээс өмнө Шилийнхотноо болов.  

     Энэхүү форумд  Хятад Улсын Бээжин, Өвөр Монгол, Ляонин, Гуанши, Хармөрөн зэрэг холбогдох газар нутгийн төлөөлөгчид ба Монгол Улс, ОХУ-ын БНБУ, БНТУ-ын холбогдох төлөөлөгчид оролцож, бүс нутгийн үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааны хөгжлийн байдал, шинэ салбарт хамтран ажиллах, төсөв төлөвлөгөө, адил бус бүс нутгийн онцлог бүхий давуу талтай салбар, томоохон төслийн ажлын бүтэээн байгуулалтын талаар танилцуулга хийж, мөн цаашид хамтран ажиллах тухай санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.

    

  Дашрамд дурдахад,  Шилийнгол аймаг хойд талаараа Монгол улстай хиллэдэг. 1103 километр хилийн шугамтай, ӨМӨЗО-ны хилийн шугмын бүх уртын 1/4 хувийг эзэлдэг ба хил орчмын таван хошуу аймгийн газар нутгийн талбайн 2/3 -г эзэлдэг. Эрээн авто замын боомт, төмөр замын боомт, агаарын боомт болон Зүүн хатавч авто замын боомт зэрэг олон улсын байнгын нээлттэй боомт, “Нэг бүс нэг зам” стратегийн хамарч байгаа чухал газар орон болон Хятад, Монгол, Европын эдийн засгийн коридорын чухал зангилаа болж байна. Түүнчлэн Хятад, Монгол, Оросын нөхөрсөг харилцааны цонх, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал зам, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал цэг ба зангилаа болж цаашид далайд ойрхон, Хятадын төв оронтой нэвтрэх, Монгол, Оросыг холбох зэрэг газар зүйн давуу талтай.

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл