
Тэрээр: "НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын гаргасан 'Дэлхийн ойн нөөцийн 2015 оны үнэлгээний тайлан'-д тэмдэглэснээр, 1990 оноос 2015 оныг хүртэл, дэлхийн хэмжээнд ойн талбай 129 сая га-гаар хорогдсон бол, Хятадад ойн талбай 75 сая орчим га-гаар нэмэгдсэн байна" гэжээ.
Фэн Жяпин Хятадын экологийн соёл иргэншлийн чуулга уулзалтад хэлсэн үгэндээ: Ойн талбай нэмэгдэхийн зэрэгцээ, Хятадын ойн аж ахуйн нийт бүтээгдэхүүн 2001 онд 409 тэрбум байсан бол 2015 онд 5 триллион 940 тэрбум юань болж нэмэгдсэн нь 15 жилд 14.5 дахин өссөн үзүүлэлт болж, хөдөө нутгийн 700 сая гаруй хүн амыг ядуурлаас ангижруулан, чинээлэг амьдрахад нь чухал их хувь нэмэр оруулсан төдийгүй, "Цэвэр байгаль бол үнэт эрднэс" гэдгийг хамгийн тохиромжтой тайлбарласан юм гэжээ.
