"Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд суурилсан хөгжлийн шинэ эрч хүчийг нэмэгдүүлнэ" сэдэвт Хятадын бизнес эрхлэгчдийн 2023 оны Бө-Аогийн форумын 04-нд Хайнань мужийн Чүнхай хотын Бө-Ао сууринд болов.
Хайнань мужийн дарга Лю Шяомин хэлсэн үгэндээ “Сүүлийн таван жилд Хайнаны чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт саадгүй эхэлж,эрчимтэй хөгжсөн байна.Хайнан бизнесийг дэмжигч, бизнесийг эрхэмлэдэг, үр ашигтай засаглалыг эрчимтэй хөгжүүлж, "аливаа зүйлийг сайн хийх" механизмыг үргэлжлүүлэн, "аливаа зүйлийг сайн хийх" орчныг бүрдүүлнэ.Бид Хайнанд ирж хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлэх бизнес эрхлэгчдэд илүү их боломж, илүү сайн үйлчилгээ, илүү сайн орчныг бий болгох дээр хичээн ажиллана” гэлээ.
Хятадын бизнес эрхлэгчдийн Бө-Аогийн форумыг 2016 оноос хойш одоог болтол долоо дахь удаагаа зохион байгуулж байна. 2023 оны Хятадын бизнес эрхлэгчдэд зориулсан Бө-Аогийн форум нь үндсэн форум, хөдөө орон нутгийн сэргэлт, аж үйлдвэрийн хөгжилд тусламж үзүүлэх чуулган, нүүрстөрөгчийг буруулах ажлын төвийг сахих шинэчлэл, бүтээн байгуулалтын чуулган, нүүрстөрөгчийн ялгалбарлалтыг оргил үеэс нь буруулах, саармагжуулах инновац, бүтээн байгуулалтын чуулган зэрэг агуулгаар зохион байгуулагдаж, нийт 3500 гаруй хүн оролцсон байна.
