solongonews
​ Цагаан номыг эергээр үнэлэв
2018-06-29 17:33
​ Цагаан номыг эергээр үнэлэв.

Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд Женевт  ДХБ-ын төлөөлөгч Роквел Хятадын нийтэлсэн “БНХАУ ба ДХБ” цагаан номын тухай  өгүүлэхдээ: ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар урьд болон өнөө үед “ДХБ-д  өгсөн Хятадын дэмжлэгийг ихэд сайшааж байна” гэжээ.  
Роквел: ДХБ-ын олон үйл хэрэгт Хятад улс  идэвхтэй оролцсоор ирсэн юм. “Хятад улс оролцсоны улмаас “Дэлхийн худалдаанд тус  дөхөм үзүүлэх хэлэлцээр”-ын хэлэлцээ, “мэдээлэл техникийн хэлэлцээр”-ийн  өргөтгөсөн хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой болсон” гэжээ.  
БНХАУ ДХБ-д орохдоо өгсөн амлалтаа биелүүлсэн  практикийг бүх талаар танилцуулж, олон талт худалдааны системийн бүтээн  байгуулалтад оролцох Хятадын зарчимт байр суурь, бодлого баримтлалыг  танилцуулан, улам өндөр түвшинд нээлттэй байлгах Хятад улсын хэтийн төлөв, үйл  ажиллагааг тодорхойлохын тулд 28-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “БНХАУ ба  ДХБ” цагаан ном нийтэлсэн билээ. Энэ бол Хятад улсын энэ асуудлаар нийтэлсэн  анхны цагаан ном юм. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл