solongonews
Бээжингийн олон улсын 26-р номын үзэсгэлэн болно
2019-08-09 16:59
Бээжингийн олон улсын 26-р номын үзэсгэлэн болно.

Бээжинд болсон хэвлэлийн бага хурлаас 08-нд мэдээлснээр, Бээжингийн олон улсын 26-р номын үзэсгэлэн ба Бээжингийн олон улсын 17-р номын наадам 08-р сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Хятадын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвийн шинэ ордонд зохиогдох болно. Тухайн үед 95 улс орон, бүс нутгийн 2600 гаруй бизнесменүүд үзэсгэлэнд оролцох бөгөөд Рум улс зочин орноор, Португал, Казахстан анх удаа үзэсгэлэнд оролцох болно.

Үзэсгэлэн нийт 106 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд дэлхийн хамгийн сүүлийн үед хэвлэгдсэн 300 мянга гаруй номыг үзэсгэлэнд тавьж, 1000 гаруй соёлын арга хэмжээ зохион байгуулна. Тэрчлэн “Бүс ба зам”-ын 30 орчим улс орнууд үзэсгэлэнд оролцох юм байна.

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн 1986 онд байгуулагдсанаас хойш олон улсын хэвлэлийн болон соёлын салбарын нэр хүнд бүхий аж ахуйн нэгжүүд, зүтгэлтэн нарыг оролцуулснаар дэлхийн хоёр дахь том номын үзэсгэлэн болжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл