solongonews
Хятад улс импортын 29 жишиг бүс нэмж байгуулна
2022-11-04 14:44
Хятад улс импортын 29 жишиг бүс нэмж байгуулна.

   Хятад улсын хэмжээнд үндэсний импортын худалдааг дэмжих шинэлэг 29 жишиг бүс нэмж байгуулахаар Хятад улсын Худалдааны яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг 8 байгууллагын хамтын зөвшилцлөөс шийдвэрлэжээ.

Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны газрын хариуцлагатан хэлэхдээ "Импортыг идэвхтэй өргөтгөх нь Хятад улс гадагш бүрэн нээлттэй байхыг дэмжсэн чухал агуулга юм. Худалдааны яам зэрэг 8 байгууллага хамтран мэдэгдэл гаргаж, нийслэл Бээжингийн олон улсын нисэх буудлын эдийн засгийн бүс, Шанхайн Хуайхай, Шинь Тянь Ди импортын худалдааны чадавхын бүс, Тянь Жиний эдийн засгийн технологийн нээлтийн бүс, Чүн Чингийн хоёр мөрний шинэ бүс, Гуандунгийн Шэнь Жэний өмнө далайн Шэкөу чөлөөт худалдааны бүс зэрэг үндэсний импортын худалдааг ахиулах шинэлэг 29 жишиг бүсийг нэмж байгуулна. Одоогийн байдлаар импортын жишиг бүс 43 болж байна.

Энэхүү хариуцлагатны тэмдэглэснээр шинээр байгуулагдсан импортын жишиг бүс нь өөр өөрийн газар нутгийн нээлттэй байх бодит байдлаас үүсэж, худалдааг ахиулах болон худалдааны шинийг бүтээх гэсэн хоёр том чадавхыг эрчимжүүлж, гадаад орчныг шилдэг болгон, бизнесийн орчныг оновчтой болгоход, импорт, үйлчилгээний салбарыг дэмжих, хэрэглээг нэмэгдүүлэх, жишиг үзүүлэх гэсэн дөрвөн том үүргийг гүйцэтгэнэ. Олон Улсын худалдаачид болон хөрөнгө оруулагчид болон импортын жишиг бүс нутаг хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын худалдааны эрх чөлөөтэй, хялбар байдлыг хүч хамтран ахиулж, Хятадын нээлттэй хөгжлийн боломжийг хамтдаа эдлэхийг баяртай хүлээн авах болно" гэжээ. 

Мөн тэрээр "Хятад улс 13 жил дараалан дэлхийн импортын хоёр дахь том орон хэвээр байлаа. Нийт 210 улс орон болон бүс нутгууд Хятадын зах зээл рүү бараа бүтээгдэхүүн экспортолж байгаагаас 60 улс орон болон бүс нутгийн экспортын гол тавцан нь болсон байна. Энэ оны эхний хагаст дэлхийн импортод эзлэх Хятадын импортын хэмжээ 10.6 хувьд хүрэв. Маш их хэмжээний энэхүү импорт нь экспортлогч орнуудын эдийн засгийн хөгжил болон дотоодын ажил олголтыг сайжруулж, дотоодын үйлдвэрлэлийн хангалтыг баталгаажуулах хийгээд иргэдийн амьжиргааг сайжруулах талаар дорвитой дэмжлэг үзүүлсэн байна" гэжээ. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл