Чэн Гюань суурингийн Зэн Гюан тосгоны Аравдугаар бригадын Ю Жиньмэй өглөө эртлэн босож, усны гоожуураа нээн суулга дүүрэн ус хийж авлаа. Ундны аюулгүй усыг хүсэн хүлээж удсан түүний сэтгэл ч цэвэр тунгалаг усаа шиг чихэр бурмын амтаар бялхана.
Усны тухай ярихаар Ю Жиньмэй уудлаад барахгүй хуучтай. 30 гаруй жил булингартай худгийн усыг уусан. Ялангуяа, сүүлийн жилүүдэд усны төвшин доошилсноор булингартай усаа ч чадан ядан олж уух болсон бөгөөд хоносон усны дээгүүр хар тос хөвдөг болсон байв.
- Гоожуурын ус ашиглалтад орохоос өмнө манай тосгоны залуучууд цэвэр ус худалдан авч уудаг байсан. Над мэтийн хөгшчүүл л хуучин худгаа шавхаж, хөөргөөр ус татан хэрэглэдэг байлаа. Одоо чихэр бурам шиг амттай түгээгүүрийн ус ууж, сэтгэл сэргэн, бие тайвширч байна хэмээн Ю Жиньмэй түгээгүүрийн усаар чанасан цайгаа оочилж суух зуур ярьлаа.
Өнгөрсөн жилүүдэд Зэн Гюан тосгоны хамгийн их зовлон бол ундны усны асуудал байлаа. Иргэдээ эрт өдөр түгээгүүрийн устай золгуулахын тулд Линь Хэ дүүрэг усжуулах байгууламжийн холбогдох төслийг хүчтэй дэмжиж, 3 жилийн хугацаа зарцуулан хөдөө орон нутгийн ундны усны асуудлыг шийдэхээр хүчин зүтгэжээ. “Арван нэгдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөнөөс хойш Өвөр Монгол орны бүх нийгмийн усжуулах төслийн хөрөнгө оруулалт 100 тэрбум юаньд хүрч, 10.83 сая хүний уух усны асуудлыг шийдэн, хөрс шорооны идэгдлийг зассан талбай 4.8 сая га газрыг давсан байна.
2016 онд Өвөр Монгол орны чухал том усжуулах байгууламж эрчимтэй явагдаж, 12 төслийн 7 нь албан ёсоор ажлаа эхлүүлжээ. Мөн хөрөнгө оруулалтаа үргэлжлэн нэмж, бүх нийгмийн усжуулах төслийн хөрөнгө оруулалт 20.1 тэрбум юаньд хүрч, 2015 оныхоос 11.7 хувь нэмэгдсэн байна. Үерээс сэргийлж, гангын эсрэг жил бүх талын амжилтад хүрч, Хатан голын сүүлийн таван жил дэх хамгийн их халилыг амжилттай туулсан билээ. Иргэдийн амьдрал дундах ус ашиглах ажлыг үргэлжлэн чангатгаж, хөдөө орон нутгийн усны аюулгүй байдлыг батлах төслийг хэрэгжүүлж эхэлсэн ба 2016 онд уг төслөөс ашиг хүртсэн малчин тариачин нийт 455 мянгад хүрсэн.
Ус хэмнэх услалтын төслийг гүнзгий ахиулж, усан ашиглалтын гол барилгын доод урсгалын услалтын орны байгуулалтыг түргэтгэн, шинээр нэмэгдсэн ус хэмнэх услалтын талбай 239333 гад хүрчээ. Үүнд, өндөр бүтэмжтэй ус хэмнэх услалтын талбай нь 200 мянган гад хүрэв. Газар доорх усны хэмжээ хийгээд усны төвшнийг хянах ажлыг хүчлэн сайжруулж, газар доорх автомат хянан эзэмдэх худгийг 1300 байгуулав. Хөтөл газрын тариалангийн газрыг ерөнхийлөн засах, нурах аюултай хашлагыг засаж бэхжүүлэх, зүүн хойдын газар шороог засах зэрэг гол төслийг түргэн дэмжсэнээр ус шорооны асуудлыг ерөнхийлөн зассан талбай 506666 гагаар нэмэгдэв.
- "13-р таван жил"-ийн хугацаанд Өвөр Монголын усан ашиглалтын "Гурван хорио шугам”-ыг бат сахиж, дутагдлыг нөхөн, дэд бүтцийг бататгаж, хамтдаа ашиглах усан ашиглалтын хөгжлийн төлөвлөгөөг хүчлэн бүрэлдүүлсэн. Өвөр Монголын онцлогт усан ашиглалтын үзэмжийн орныг байгуулан усан ашиглалтын олон нийтийн бүтээгдэхүүн болон олон нийтийн үйлчилгээний хангалтыг хүчлэн нэмэгдүүлнэ гэж ӨМӨЗО- ны Усан ашиглалтын танхимын холбогдох хариуцлагатан сэтгүүлчид танилцуулав.
Хөгжлийн хорио шугамыг бат сахих талаар эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалтай санаачилгаараа тохиролцож, төслийн чанартай, нөөц баялгийн чанартай, усны чанарын чанартай ус дутах асуудлыг хүчлэн шийдвэрлэж, олон чадавхтай, аюулгүй байдлын хот хөдөө орон бүсийн ус хэрэглэх баталгааны системийг байгуулна. Хөдөө аж ахуй, тариалангийн ус хэмнэх төслийг өргөн цар хүрээнд хэрэгжүүлж, 2020 он хүртэл Өвөр Монголын ус хэмнэх услалтын талбайг 3333333 гад хүргэж, өндөр үр ашигтай ус хэмнэх услалтын талбайг 2.5 сая гад хүргэнэ.
Экологийн хорио шугамыг бат сахих талаар усны бохирдлыг сэргийлэн засах ажиллагаанд анхаарал тавьж, усны чадавхтай орны хянах ажлыг сайжруулан, гол мөрөнд бохир бодис хаях ерөнхий хэмжээг чанга хязгаарлана. Ундны усны эхийг сайн хамгаалж, усны хүрээлэн буй орчны чанарыг бүх талаар дээшлүүлэн, 2020 он хүртэл Өвөр Монголын чухал гол мөрөн, нуур цөөрмийн чадавхтай орны усны чанарыг хянах хэмжээг 100 хувьд хүргэж, стандартыг хангах хэмжээг дээшлүүлээд 71 хувьд хүргэнэ.
Иргэдийн амьдралын хорио шугамыг бат сахих талаар ундны усны аюулгүй байдлыг бататган дээшлүүлэх, тариалангийн газар нутаг бэлчээрийн ус ашиглалтын байгуулалт, дунд, жижиг гол мөрнийг засах, аюултай усан цөөрмийг засаж бэхжүүлэх зэрэг иргэдийн амьдралын усан ашиглалтын ажлыг нэгдсэн байдлаар төлөвлөн ахиулах. Ус ашиглалтын хөгжлийн үр бүтээлийг хамтаар ашиглах хэр төвшнийг тасралтгүй дээшлүүлэх болно.“13-р таван жил”-д Өвөр Монголын ус ашиглалтын өөрчлөлтийн зорилт үүргийг бүх талаар найдваржуулж, өндөр үр ашигтай ус хэмнэх услалтын талбайг шинээр 820 мянган гагаар нэмэгдүүлж, нийгмийн усан ашиглалтын хөрөнгө оруулалтыг 110 тэрбум юаньд хүргэнэ.
