solongonews
Шинжлэх ухаан технологийн салбарын шилдэг бүсгүйчүүдийг шагналаа
2017-03-01 16:29
XIII удаагийн “Хятадын залуу эмэгтэй шинжлэх ухаанчийн шагнал” гардуулах ёслол 2 дугаар сарын 28-ны өдөр Хятадын эмэгтэйчүүд хүүхэд багачуудын музейд зохион байгуулсан байна.

Энэхүү арга хэмжээг Хятад улсын Эмэгтэйчүүдийн холбоо, Хятадын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг, НҮБ-ын соёл боловсрол шинжлэх ухаан технологийн зохион байгуулалтын Хятад дахь зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна. Шагнал хүртсэн 10 бүсгүйг Хятад улсын хэмжээний 111 байгууллагаас нэр дэвшүүлсэн 215 бүсгүйчүүдээс сонгон шалгаруулсан байна. Ёслолын арга хэмжээнд Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Шень Юеюе оролцсон бөгөөд шагнал гардуулав.

Хуа Жүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн эмнэлгийн профессор Ван Линь, Хятадын Шинжлэх ухааны академийн Биологийн физик судалгааны газрын судлаач Ван Яньли, Бээжингийн Химийн Аж Үйлдвэрийн Их Сургуулийн материалын шинжлэх ухаан болон инженерийн ухааны хүрээлэнгийн профессор И Мейжень, Жэжяан Их Сургуулийн эмнэлгийн профессор Тянь Мэй, Ши Ань Цахим Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Дү Лань, Хятадын Шинжлэх ухааны академийн Шанхайн Биологийн шинжлэх ухааны судалгааны газрын судлаач Чэнь Линлин, Шанхайн Зам Харилцааны Их Сургуулийн Математикийн шинжлэх ухааны төвийн профессор Фань Жиньянь, Нань Кай Их Сургуулийн Байгаль орчны шинжлэх ухаан болон инженерийн хүрээлэнгийн профессор Лүө И, Чинхуа Их Сургуулийн Физикийн сургуулийн профессор Жүө Шүньюнь, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Гао Ли нарыг шагнасан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл