solongonews
Халдварыг даван гарахын төлөө илүү нээлттэй байх шаардлагатай
2020-05-29 09:26
Халдварыг даван гарахын төлөө илүү нээлттэй байх шаардлагатай

Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 28-нд шинэ коронавирусын халдвартай тэмцэх явцад олон нийтийн бүтээгдэхүүн шаардагдана, Ялангуяа, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгах шаардлагатай. Худалдаа, хөрөнгө оруулалтыг бүр ч чөлөөтэй, хялбарчлах ажлыг илүү нээлттэй ахиулах шаардлагатай. Ингэж байж сая улс орнууд цар тахлын учруулсан сөрөг нөлөөг хамтдаа даван туулж, алдагдлаа хамгийн дор хэмжээнд тогтоон барих боломжтой юм гэсэн байна.

БХАТИХ-ын жил тутмын чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян ерөнхий сайд дотоод, гадаадын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ:

- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтандаа авах зэрэг ажлын улмаас улс орнууд хоорондын солилцоо, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц багассан. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл дэлхийн эдийн засаг ноцтой унах болно гэж Ли Кэчян онцолсон байна. Тэрээр:

- Хятад улс гадаадад нээлттэй байдлаа эрс хэлбэрэлтгүй баримталж, нээлттэй байдлаа өргөжүүлэх арга хэмжээ боловсруулан, нээлттэй байх явцдаа олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах болно. Түүнчлэн дэлхийн улс орнууд бие биенээ харилцан хүндэтгэж, эрх тэгш, хамтдаа ялалт байгуулах, олон улсын үүрэг хариуцлагыг хамтдаа биелүүлж, бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулахыг Хятад улс хүсэж байна гэж хэллээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл