solongonews
2023 онд буухиа илгээмж 132 тэрбум ширхэгийг давав
2024-01-22 17:00
2023 онд буухиа илгээмж 132 тэрбум ширхгийг давав

      Хятадын шуудангийн салбарын хүргэлт 2023 онд 162 тэрбум 480 сая ширхэг байж,энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс буухиа илгээмж 132.07 тэрбум ширхэг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 19.4 хувиар өсжээ.
      Өнгөрсөн онд хот доторх буухиа хүргэлт 13 тэрбум 640 сая болж өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар өссөн байна.Хотоос гарах, хот руу орох буухиа хүргэлт 115 тэрбум 360 сая болж, өнгөрсөн оны мөн үеэс 20.5 хувиар өсөв. Олон улс болон Хонконг, Макао, Тайваний буухиа хүргэлт нийт 3 тэрбум 70 сая болж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 52 хувиар өссөн дүн юм.

Зохиогч: ДАЙ ШАОХЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл