Хятадын Засгийн газраас Өмнөд Суданд илгээсэн “COVID-19”-ийн эсрэг тэмцэх эмчилгээний баг энэ сарын 19-ний өдөр онгоцоор Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хүрэв.

Тэднийг Өмнөд Суданы Засгийн газраас орон нутгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд дэмжлэг үзүүлэхээр урилаа.
Хятадаас Өмнөд Суданд суугаа Элчин сайд Хуа Нин хэлэхдээ, Өмнөд Суданд илгээсэн эмчилгээний мэргэжилтнүүдийн баг нь Хятад, Африкийн халдварт тахлын эсрэг эв нэгдэлтэй тэмцэх тусгай дээд хэмжээний уулзалтын дараа Хятад улсаас Африк руу илгээсэн анхны мэргэжилтнүүдийн баг юм. Энэ нь Хятад улсаас Африкийн орнуудыг тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хийж буй бас нэг чухал арга хэмжээ юм гэжээ.
