Шанхайн Фуданий их сургуулийн хэсэг бүлэг эрдэмтэд, мэргэжилтнүүд дэлгэц болгон ашиглах боломжтой нэхмэл давуу зохион бүтээсэн байна.

Төслийг удирдагч Пэн Хүэйшэний мэдэгдсэнээр тус материалын ажиллагаа нь компьютер юмуу, ухаалаг гар утсыг санагдуулна гэсэн байна. Үүнээс гадна, цаашид харилцаа холбооны технологид хэрэглэх боломжтой болж магадгүй аж.

Даавуун дэлгэцийг тунгалаг гэрэлтүүлэгч утсан дээр тулгуурлан бүтээжээ. Эрдэмтэд лабораторын нөхцөлд 6 метр урт, 25 см өргөнтэй даавуу дэлгэцийг бүтээсэн байна.

Пэн Хуэйшэний ярьж буйгаар тус дэлгэцийг үүнээс илүү том хэмжээтэйгээр бүтээх боломжтой байв. Нягтрал нь нугалах болон сунгаж татах үед ч хэлбэрээ алдахгүй тогтвортой байдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

- Нэхмэл даавуун дэлгэц нь уян хатан бөгөөд агаар нэвтрүүлэх чадвартай. Үүнээс гадна, угаалгын машины олон зуун удаагийн угаалтыг тэсвэрлэх чадвартай тул хэрэглэхэд тохиромжтой юм гэж тэрбээр хэлсэн байна.



