Аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх. Амьдралын итгэл найдварыг хайраар услах нь —— Шаньдүн мужийн Вэйфан хотын хүүхдийн халамжийн хүрээлэнгийн айлчлал ба мэдээ.
Зуны үдээс хойш Шаньдүн мужийн Вэйфан хотын Бахэ голын баруун эрэгт орших Вэйфан хотын хүүхдийн халамжийн хүрээлэнд Ян Шөүвэй дарга хэсэг хүүхдүүдийг дагуулан хашаан дахь хүүхдийн тоглоомын талбай руу явна.
Эдгээр хаягдсан хүүхдүүд 90 гаруй хувийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг.Тэдний зарим нь уруул тагнай сэтэрхий, тархины саажилт зэрэг өвчнөөр өвчилж, зарим хүүхдүүд ДОХ, тэмбүү зэрэг халдварт өвчинтэй.
- Энд байгаа хүүхэд бүр өөрийн гэсэн азгүйтэлтэй байдаг. Бидний хийж чадах зүйл бол тэдэнд хайр, халамж өгөх явдал юм гэж Ян Шөүвэй хэлэв.

Ян Шөүвэй энэ жил 50 настай, Шаоюү хэмээх охиныг одоо ч дурсдаг. 2006 оны 8-р сарын нэг өдөр цагдаа нар онцгой хүүхэд хүргэж ирсэн. Хамаг бие нь хуяг өмссөн юм шиг, зовхи нь унжсан, нүд нь улайж, нүүр, нүднийх нь булан, амны булангаар цус гоожиж, арьс нь хагарч, хаа сайгүй цустай байв. Олон шархнууд нь хавдаж, өмхий үнэр үнэртэж байв.
-хүн бүхэн амьдрах эрх ба эрх чөлөөтэй байдаг гэж Ян Шөүвэй урагш алхаж, хүүхдийг тэврэн авлаа.
Эмч оношилсны дараа Шаоюүд ховор тохиолдох Ламинар ихтиоз гэж оношлогджээ, түүнийг эмчлэх боломжгүй, зөвхөн болгоомжтой сувилолтоор дамжин өвдөлтыг намдаах боломжтой байв.
Шаоюү юу ч хэлсэнгүй. Хаа явсан газарт нь биенийх арьсны хөрс унаж, бага зэрэг хөдөлгөөн хийхэд л бүх бие нь өвддөг.
Ян Шөүвэй болон түүний хамтран ажиллагсад энэ өвчний талаар олон мэдээллийг судалсны дараа түүний биед дусал дуслаар бүлээн ус цацаж, арьс нь дасан зохицсоны дараа түүний биеийг бүлээн усанд дэвтээсэн байна.Тэрээр сувилагчтай хамт шарх бүрийг иодофороор аажмаар халдваргүйжүүлж, хатуу хөрсийг нь аажмаар авч хаяв.
Жил гаруйн хугацаанд сувилсны эцэст Шаоюүгийн биеийн хатуу хөрс нэг хэсэг нь унаж, биеийнх нь зарим хэсэг нь хэвийн арьсны өнгөтэй болжээ .Нэгэн өдөр Ян Шөүвэй Шаоюүг усанд оруулж байх үед Шаоюү гэнэт инээмсэглэн түүнийг "Ээж" гэж дуудлаа.
-Би маш их догдолж, хариу юү ч ярьж чадаагүй. Би үргэлж Шаоюүг ярьж чадахгүй гэж боддог байсан. Тэр миний хайрыг мэдэрч, хайранд минь хариулж чаддаг юм байна гэж Ян Шөүвэй хэлэв.
Шаоюү бол Вэйфангийн хүүхдийн халамжийн хүрээлэнгийн олон хүүхдийн нэг нь. Эдгээр өвчнөөр шаналж буй ихэнх хүүхдүүдийг аль болох түргэн эмчилдэг ч хүүхдүүдийн сул дорой бие бялдрын хувьд хагалгааны шаардлага хангахгүй байх нь элбэг. Эмчээс Ян Шөүвэйд эдгээр хүүхдүүд хангалттай хооллож, бие бялдар сайтай байж чадвал мэс засал хийх боломжтой гэж хэлжээ.

Үүний тулд Хүүхдийн халамжийн хүрээлэнгийн сувилагч нар хүүхдүүдээ зөв хооллохыг нэн тэргүүнд анхаарч, хүүхдүүдэд хангалттай хоол тэжээл өгөхийн төлөө чадах бүхнээ хийж байна.
- Сайхан хооллож, өндөр болоод, аль болох хурдан хагалгаа хийснээр хүмүүс үрчлэн авах боломж нь өндөр гэж Ян Шөүвэй хэлнэ.
Ян Шөүвэй 20 гаруй жилийн турш нярайн сувилагч, хоол тэжээлийн эмч, нөхөн сэргээх эмч зэрэг мэргэшлийг эзэмшиж, амьдралын хайраар дүүргэхийн тулд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сувилахуйн багийг удирдаж ирсэн. Өнөөг хүртэл Ян Шөүвэй 400 гаруй хүүхдэд хагалгаа хийж, 1000 гаруй хүүхэд түүнийг "ээж" хэмээн дуудаж, 400 гаруй хүүхэд өөрийн гэсэн шинэ гэр бүлтэй болжээ.
Вэйфангийн хүүхдийн халамжийн хүрээлэнгийн мэдээллийн өрөөнд хүүхэд бүрийн гар бичмэл өсөлтийн бүртгэлтэй бөгөөд нүүр хуудсан дээр хүүхдийн нэр, төрсөн он сар өдрийг бичин тэмдэглэж, зарим хүүхдийн гар хурууны орыг ч дарсан байдаг.
- Хүүхдүүд энд ирэхдээ үндсэндээ нэргүй байдаг. Бид айл бүрийн овог нэрээр хүүхдүүддээ овог сонгож, дараа нь хүсэл мөрөөдлийн утга агуулгатай санаа оруулан нэр хайрладаг гэж Ян Шөүвэй хэлэв.
Хэзээ алхсан, шүд солих, жин нэмэх, бие даан хооллох... Хүүхдүүдийн эерэг өөрчлөлтийг Ян Шөүвэй болон хамтран ажиллагсад нь анхааралтай тэмдэглэдэг.
- Хүүхдийг үрчлэн авах хүмүүст тухайн хүүхдийн өсөлтийн тэмдэглэлийг өгдөг. Энэ нь үрчилж авсан эцэг, эхэд хүүхдийнхээ өсөлт хөгжилт, амьдралын хэв маягийг ойлгоход дөхөм болохоос гадна хүүхдийг хайрлах хайрын үргэлжлэл юм гэж Ян Шөүвэй хэлэв.
Хайр үргэлжилж, халуун дулаан үргэлжилж байна. Вэйфан хотын Нийгмийн халамжийн хүрээлэнгийн сувилагч Сүнь Чүньмэй хэлэхдээ, Хүүхдийн халамжийн хүрээлэн надад гэр бүл, аюулгүй байдал, харьяалагдах мэдрэмжийг өгсөн. Би том болоод сувилахуйн чиглэлээр суралцан, дараа нь асрамжийн газарт буцаж очоод нийгэмд хувь нэмэр оруулна гэв. Тэр бол Ян Шөүвэйгийн асарч байсан хүүхдүүдийн нэг юм.
БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш ардын амьжиргааны салбарт ард түмэнд тус дөхөм үзүүлэх бодлого хэрэгжүүлсэн нь эдгээр өнчинтэй хүүхдүүдэд шинэ амьдрал олгосон юм. Хүүхдийн халамжийн байгууллагууд хүүхдийг 18 нас хүртэл нь хүмүүжүүлж, 18 нас хүрээд нийгэмд гарч биеэ даан амьдрах боломжгүй бол нийгмийн халамжийн хүрээлэн үргэлжлүүлэн тэтгэж, бүх үйл ажиллагааны зардлыг төрөөс бүрэн төлдөг.

Бүх талын дэмжлэгтэйгээр Вэйфангийн хүүхдийн халамжийн хүрээлэн нь жижигхэн хэдэн өрөөтэй байшинтай байснаас өнөөдөр 18000 хавтгай дөрвөлжин метр талбайтай, агааржуулагчаар бүрэн хангагдаж, хүүхдийн амьжиргааны баталгааны үндсэн тэтгэмж мөн нэг хүнд сард 300 юаниас 1900 гаруй юань болон нэмэгдэв.
Тэдгээр азгүй хүүхдүүдийг асрамжийн газрын “ээжүүд” халуун дулаан хайраар дулаацуулж, тэдэнд шинэ амьдралын гэрэл гэгээ олгодог.
- Би ялангуяа хүүхдүүдийнхээ өмнөөс улс орондоо талархал илэрхийлмээр байна. Учир нь улс орон маань тэднийг тэтгэж тусалсаар байна. Олон жилийн турш хүүхдүүдийг нийгмийн бүхий л давхаргын халамжтай хүмүүс бусад хүүхдүүдийн адил анхаарч халамжилсаар ирсэн гэж Ян Шөүвэй хэлэв.
