solongonews
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ”Бүс ба зам” спортын наадам болж байна
2018-05-31 10:02
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд паралимпийн хөдөлгөөнийг таниулан, сурталчлах, паралимпийн спортод татан оролцуулах, залуу тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой уг наадам 3 өдөр үргэлжлэх болно.

"Бүс ба зам" санаачилгын хүрээнд Монголын Биеийн Тамир Спортын Газар, Хятадын "Grand China Sports" ХХК хамтран Хятад, Монголын биеийн тамир, спорт, соёлын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын наадмыг 2018 оны 05-р сарын 29-нд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж, спортын 8 төрөлд 537 тамирчин өрсөлдөхөөр Монголын Спортын Төв Ордноо хуран чууллаа.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Биеийн Тамир, Спортын Бодлогын Газрын дарга С.Чинбат, Монгол Улсын БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын Үндэсний Паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Монгол, Хятадын Биеийн тамир, спортын ерөнхий холбооны ерөнхийлөгч Хоу Давей нар оролцсон юм.

 

Монголын паралимпийн тамирчдыг өсвөр үеэс нь бэлтгэх санаачилгыг дэмжиж "Grand China Sport" ХХК ивээн тэтгэсэн явдалд гүнээ талархаж байгаагаа энэ үеэр Ц.Шаравжамц илэрхийлэв.

Элчин сайд Шин Хаймин: Хоёр орны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн олон ажил, ялангуяа спортын салбарын ажил маш амжилттай өрнөж байна хэмээгээд Хятадын ЗГ-ын дэмжлэгээр "Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв"-ийн барилгын ажил энэ жил шувтарч, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа тухай баяртай мэдээг дуулгалаа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл