Дэлхийн цэргийн спортын VII наадмын гүйцэтгэх комисс энэ сарын 11-ний өдөр спортын талбайн байгуулалтын хамгийн шинэ мэдээг нийтлэв. Спортын наадмын нээлт хаалтын ёслолын талбай, хэвлэл мэдээллийн төв, цэргийн спортын наадмын тосгон болон ерөнхий ажлын удирдлагын төв зэрэг чухал талбайд 5G сүлжээг үндсэндээ байгуулж, бусад талбайн 5G сүлжээний байгуулалтыг 7-р сарын сүүлээр дуусгана гэжээ.
Цэргийн спортын наадмын талбарыг байгуулах явцад спортын наадмын гүйцэтгэх комиссынхон Хятад улсын холбогдох салбарынхантай хамтарч “Чухал талбараар гол болгон, бүх талбарт хамруулах” ерөнхий зарчим ёсоор 5G сүлжээг хамруулах төслийг тогтоосон юм.
Цэргийн спортын наадмыг түшин Үхан хотынхон 5G-гийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, энэ жилийн сүүлээр хотынхоо хэмжээнд 10 мянга шахам өртөө байгуулахаар төлөвлөж, чухал чухал хэсэгтээ 5G-г анхны алхамд хэрэглэх юм байна.
