
Саяхан өндөрлөсөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалтаар Хятад, Африк хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны үр шимийг ахиулах олон тохиролцоонд хүрсэн юм. Хятадын ХЯ-ны төлөөлөгч саяхан Бээжинд хэлэхдээ: Цаашдаа Хятад улс олон арга хэмжээ авч, Африкийн улс орнууд хоорондын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэжээ.
Хятадын ХЯ-ны төлөөлөгч Гао Фэн 6-ны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улсын зүгээс Хятад, Африкийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тогтолцоонд шинэчлэл хийж, “Хятад-Африкийн худалдаа эдийн засгийн яармаг” байгуулан, Хятадын ялангуяа орон нутгууд Африктай хамтын ажиллагаа өрнүүлэх шинэ цонхнууд нээнэ. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг жигдрүүлж, олон төрлийн аж ахуйн нэгжүүд Хятад, Африкт худалдаа эдийн засгийн өргөн цар хүрээ, нийгмийн ашиг орлого сайтай хамтын ажиллагааны бүсүүд байгуулахыг дэмжинэ. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс Африкт хөрөнгө оруулахаа нэмэгдүүлэхийг дэмжиж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн зүгээс Африкт хөрөнгө оруулахыг илүү ихээр дэмжин тусална гэжээ.
