
Гүйжөү мужийн Чянь Дүн Наний Мяо, Түн үндэстний өөртөө засах жөүгийн Рүн Жян шянь саран уулын гүнд байрлах бөгөөд Мяо, Түн үндэстний цөөнх ихээр суурьшсан улсын зэрэглэлийн ядуу шянь болно. Гэвч энэхүү алсмагдал шяний хот нь хэдэн арван жилийн турш хүүхдийн гимнастикийн бэлтгэл сургалтыг баримталсаар ирсэн. Мөн бүх шяний хэмжээнд гимнастикийн авъяастай хүүхдүүдийг төлөврүүлэн үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Одоогийн байдлаар тус шянь жил болгон 60 хүүхдийг сонирхогчдын гимнастикын сургалтад хамруулж байгаа бөгөөд хүүхдүүд ч "Гимнастик мөрөөдөл"-ийнхөө төлөө халуун хүйтнийг халшралгүй, шургуу хөдөлмөрлөсөөр байна.

1972 оноос Рүн Жян шянь урьд өмнө Гүй Жөү мужийн Гимнастикийн баг, trampoline багт 21 тамирчинг бэлтгэн өгснөөс 6 тамирчин нь Хятад улсын Гимнастикийн багт амжилттайгаар орсон. Мөн 10 тамирчин “Хятад улсын элит тамирчин” цол тэмдгээр энгэрээ мялаасан түүхтэй. 2004 онд, Рүн Жян шянийг Гүй Жөү мужийн Биеийн тамирын хорооноос “Гүй Жөүгийн Гимнастикийн нутаг” хэмээн өргөмжилсөн.











