Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын харилцаа эрүүл саруул хөгжлийн хурдаа хадгалсаар байна. 2022 онд Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ 190 тэрбум 271 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.3 хувиар өссөн юм. Хятад 13 жил дараалан Оросын хамгийн том худалдааны түнш байсаар байна. Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, эрчим хүч, хөрөнгө оруулалт, холболт зэрэг салбарын хамтын ажиллагаа шинэ үр дүнд хүрч, хоёр орны хамтын хөгжилд тус дэм үзүүлжээ.
Хоёр талын худалдаа өссөөр байна
Хятадаас Орост оруулсан хөрөнгө оруулалт хурдтай өссөн юм. Хятадын аж ахуйн нэгжүүдийн Орост хийж буй хөрөнгө оруулалт нь уламжлалт эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн аж ахуйгаас эхлээд автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарыг хамарч байна. ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Груздев:
- Орос, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа сайжирч, хоёр талын худалдааны хэмжээ ихээхэн нэмэгдсэн нь хоёр орны харилцаа тасралтгүй хөгжихөд түлхэц өгсөн юм. Орос, Хятадын бизнесийн хүрээнийхэн харилцаа холбоогоо улам бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ арга замыг судалж, хамтын ажиллагааны шинэ салбарыг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
Хятад, Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны Оросын дарга Титов:
- Орос, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, хоёр талын худалдааны хэмжээ үргэлжлэн өсөж, Хятадын аж ахуйн нэгжүүд улам олон Орост орж, Хятадын бүтээгдэхүүний хэмжээ зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдсээр байна гэж хэлэв.
Оросын автомашины зах зээлд дүн шинжилгээ хийдэг Autostat агентлаг: Хятадын автомашины компаниуд Оросын урт өвөл, гэр бүлийн хэмжээнүүдийн онцлогт тохируулан төрөл бүрийн загваруудыг нарийн гаргаж, Оросын зах зээлд таатай хүлээн авчээ гэж мэдээлсэн байна. Тус агентлагийн ерөнхий менежер Целиков:
- Хятадын маркын автомашины чанар байнга сайжирч байгаа бөгөөд 2022 онд Оросын ард түмний худалдан авах Хятадын маркын автомашины тоо дээд амжилт тогтоожээ гэж хэллээ.
Түүнчлэн Хятадын хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл Оросын зах зээлийг идэвхтэй судалж байгаа бөгөөд ялангуяа, Хятадын ухаалаг гэр ахуйн бүтээгдэхүүнүүд орон нутгийн иргэдийн сонирхлыг татаж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Хятадын тав дахь удаагийн олон улсын импортын яармагийн үеэр Оросын Илим групп эхний өдөр Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2023-2025 он хүртэл Хятадад целлюлоз, картон нийлүүлэх юм. Илим группын дэд ерөнхийлөгч Алексей Черняков:
- 2022 онд тус компаний Хятад руу экспортлох хэмжээ дээд амжилт тогтоож, 2023 онд Хятад руу хийх экспорт үргэлжлэн өсөх төлөвтэй байна гэж хэллээ.
ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Моргулов хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгөхдөө:
- Хятадад Элчин сайдаар томилогдоод эхэлснээс хойш Оросын хоол хүнс Хятадын зах зээлд алдаршсаныг нүдээр харж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох сайхан ирээдүй байгааг олж харж байна гэж хэллээ.
