solongonews
‘’ХҮН ЧАНАР БА НИЙГМИЙН ХӨГЖИЛ’’ УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2014-11-26 15:26
БНХАУ-ын ӨМӨЗО-нд суралцаж буй Монгол Улсын болон Өвөр Монгол оюутнуудыг хамруулна.

Хөх хот                                                                                                                           2014-11-01

Нэг. ‘’Хүн чанар ба нийгмийн хөгжил’’ уран илтгэлийн уралдааны зорилго: Монгол Улсын ирээдүйн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хувь хүний язгуур чанарт түшиглэсэн нийгмийн хөгжлийн үзэл баримтлалыг тунхаглах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, монгол хүний үнэлэмж, хүн чанар, уламжлалт сэтгэлгээ, оюуны боловсролын өвөрмөц талуудыг нээн илрүүлж хөгжлийн бодлогод тусгах, талаар өсвөр залуу үеийнхний дуу хоолойг нийгэмд хүргэх үндсэн зорилготой.

Хоёр. Хамрах хүрээ: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод суралцаж буй Монгол Улсын оюутнуудыг хамруулна.

Гурав. Уралдаанд тавигдах шаардлагууд: 

3.1. Илтгэлийн ерөнхий шаардлага:

Тухайн сэдвийг товч тодорхой, зөв гаргасан байх;
Сэдвийн үндсэн ухагдахуун, гол агуулгыг товч тодорхой, онолын үнэн зөв мэдлэг, бодитой баримт нотолгоо, практик туршлагад үндэслэн илэрхийлсэн байх;
Сэдэвтэй холбоотой сурах бичиг, ном бүтээлийг уншиж дүн шинжилгээ хийсэн байх;
Өгөгдсөн сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон дүгнэлт хийж, өөрийн санаа бодол, хандлагаа илэрхийлж, тодорхой санал дэвшүүлсэн байх;
Тодорхой дэс дараалалтай, хэл найруулга нь монгол хэл бичгийн дүрэмд бүрэн нийцсэн байх. 

3.2. Илтгэл нь дараахь шаардлагыг хангасан байна:

Илтгэлийг Arial, Times New Roman фондын 12pt өндөртэй үсгээр, мөр хоорондын зай 1.5pt байхаар А4 хэмжээний цаасан дээр зүүн гар талаас 3,0 см, баруун гар талаас 1,5 см, дээд талаас 2,0 см, доод талаас 2,0 см-ийн зай авч бичнэ. Илтгэлнь 2-ooс дээшхуудастайбайна.
Ишлэл авсан эх сурвалж, ном, бүтээлийн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.           

Илтгэл нь 5-аас 8 минутын хугацаатай хийгдэх бөгөөд заасан хугацаанд асуудлаа бүрэн тодорхойлсон байна.
Уралдааны сэдвийн дагуу баримт, нотолгоонд тулгуурласан, үр дүнг тооцож дүгнэлт гаргасан байна.

3.3. Тэмцээнд оролцогчдод тавигдах шаардлага:

Тэмцээний удирдамжтай танилцсан байх.
Оюутны үнэмлэх, цахим үнэмлэхтэй ирж урьдчилан бүртгүүлсэн байх.
1 хувь цээж зураг авчрах.
Бүртгэлийн хураамж 20 юань төлж мандат авах.

Дөрөв. Дорх шаардлагын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулна:Шилдэг илтгэгч шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ/

Илтгэлийнхэлнийнайруулга  
Илтгэлийнтанилцуулга, бэлтгэсэнбайдал
Хугацаа
Дэвшүүлсэнсанааныүндэслэл,сэтгэлгээний эрэлхийлэлбаримтнотологоо
Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийнуялдаахолбоо
Илтгэхурчадвар

Уралдаандоролцогчдыгнийлбэрдүнгээр 60-аас дээшонооавсантохиолдолдбайрэзлүүлнэ. 

Тав. Хугацаа:2014 оны 12-р сарын 6-ны өдрийн10:00 цагаас болно.  Илтгэлийг 5-аас 8 минутад багтаан тавина.Илтгэлийг хоёр хувилж нэгийг нь Шүүгчдийн багт хүлээлгэн өгнө.

Зургаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн:Тэмцээнийг хот,дүүрэг,улсын чанартай мэтгэлцээн,дебат илтгэлийн тэмцээнд оролцсон туршлагатай хүмүүс мөн энэ талын хичээл заадаг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн 3-аас цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй шүүгч нар шалгаруулна.

Долоо. Бүртгэл:Тэмцээнд оролцогчдыг 2014 оны 12-р сарын 1-ний өдрөөс 2014 оны 12-р сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл ӨМБИС-ийн Оюутны наймдугаар байрандбүртгэнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ илтгэлийн хэвлэмэл эх болонфайлыг биеэр авчирч өгнө. Мөн электрон хувилбарыг batuk_0629@yahoo.com  хаягаар илгээх боломжтой.

Найм. Шагнал урамшуулал:

Тэргүүн байр - 1 Өргөмжлөл дурсгалын зүйл мөнгөн шагнал 1000 юань
Дэд байр - 1 Өргөмжлөл дурсгалын зүйл мөнгөн шагнал 700 юань
Гутгаар байр - 1 Өргөмжлөл дурсгалын зүйлмөнгөн шагнал 500 юань
Тусгай байр - 2 Өргөмжлөл дурсгалын зүйлмөнгөн шагнал

Жич оролцогч болгон ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэгтэй.

Мөн Солонго сайтад эхний гурван байрын илтгэлийг нийтэлнэ.

Лавлах утас: 157 5484 8853(М.Бат-Эрдэнэ)

Залуу хүн зорилготой бол

Эх орон жаргалтай

Таньд амжилт хүсэе!!!

 

ӨВӨР МОНГОЛ ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБОО

Хөх хот 2014 он

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл