Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 8 дугаар сарын 25-нд Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд III удаагийн Хятад Японы дээд зиндааны улс төрийн ярилцлагад оролцохоор хүрэлцэн ирсэн Японы аюулгүй байдлын дарга Yachi Shotaroг хүлээн авч уулзсан байна. Тэрээр уулзалтын үеэр:
- Эдүгээ Хятад, Японы харилцаа сайжрах зүг рүү хандаж байгаа ч мөн л эмзэг байсаар байна. Хоёр тал, хоёр орны харилцааны стратегийн хүнд байдлыг харгалзан, хоёр орон хоорондын дөрвөн улс төрийн баримт бичгийг баримтлах учиртай. "Түүхээр сургамж болгон, ирээдүйг бараалах" үзэл санааны дагуу эерэг хүчин зүйлийг нэгтгэж, сөрөг хүчин зүйлийг арилган, хоёр орны харилцааг хэвийн хөгжлийн байдалд эргүүлэн оруулахын тулд хүчин зүтгэх ёстой юм" гэсэн байна.


