solongonews
Улсын хэрэглээний үнэ өсөв
2023-01-12 17:58
2022 оны 12-р сард улсын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар өссөн байна.

 Өнөөдөр Үндэсний статистикийн газраас 2022 оны 12-р сарын хэрэглээний үнийн талаарх мэдээллийг танилцууллаа. Статистикийн мэдээгээр 2022 оны 12-р сард улсын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өссөн байна. Үүний дотор хот 1.8 хувь өссөн бол хөдөө орон нутагт 1.8 хувиар өсөв. Хүнсний үнэ 4.8 өсөж, хүнсний бус барааны үнэ 1.1 хувиар өссөн бол өргөн хэрэглээний барааны үнэ 2.6 өсөж, үйлчилгээний үнэ 0.6 хувиар өссөн байна.

 Өсөлтийн хурдаар авч үзвэл, 12-р сард улсын хэмжээнд өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сартай харьцуулахад жигд байна. Үүнээс хот суурин газрын үнэ хэвээр байгаа бол хөдөөгийнх 0.2 хувиар буурав. Хүнсний барааны үнэ 0.5 хувиар өссөн бол хүнсний бус барааны үнэ 0.2 хувиар буурав. Өргөн хэрэглээний барааны үнэ 0.1 хувиар буурсан бол үйлчилгээний үнэ 0.1 хувиар өссөн байна. 2022 онд улсын хэмжээнд өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оныхоос 2.0 хувиар өсөв.

 Төрөл бүрийн бараа, үйлчилгээний үнийн жилийн өөрчлөлтийг авч үзвэл 12-р сард  хүнс, тамхи, согтууруулах ундааны үнэ өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн нь ХҮИ-д (хэрэглээний үнийн индекс) нөлөөлсөн бөгөөд 1.05 орчим пунктээр өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүний хувьд малын махны үнэ 11.6 хувиар өссөн нь ХҮИ-д 0.31 орчим хувиар өсөхөд нөлөөлж, гахайн махны үнэ 22.2 хувиар өссөн нь ХҮИ-д 0.31 орчим хувиар өсөхөд нөлөөлөв. Шинэ жимсний үнэ 11.0 хувиар өссөн нь ХҮИ 0.21 пункт орчим хувиар өсөхөд нөлөөлсөн бол өндөгний үнэ 9.6 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.06 орчим пункт нөлөөлжээ. Усны бүтээгдэхүүний үнэ 3.4 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.06 орчим пункт нөлөөлсөн бол хүнсний үнэ 2.6 хувиар өссөн нь ХҮИ-д 0.05 орчим пунктээр нөлөөлж, шинэ хүнсний ногооны үнэ 8.0 хувиар буурсан нь ХҮИ-д 0.18 пункт орчим хувиар буурахад нөлөөлсөн байна.

  Үлдсэн долоон ангиллын үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаагаар өсөж, нэг нь буурсан байна. Үүнээс тээвэр, харилцаа холбоо, бусад хангамж, үйлчилгээний үнэ 2.8 хувиар өсөж, өдөр тутмын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.8 хувиар өсөн, үйлчилгээний үнэ 1.5 хувиар өсөөн бол боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ 1,4 хувиар өсөж, эмнэлгийн тусламж 0.6 хувиар өссөн бол хувцасны үнэ  0.5 хувиар өсжээ. Орон сууцны үнэ 0.2 хувиар буурав.

  Төрөл бүрийн бараа, үйлчилгээний үнийн сарын өөрчлөлтийг харвал 12-р сард хүнс, тамхи, согтууруулах ундааны үнэ өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.10 пункт орчим нөлөөлсөн байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 7.0 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.14 пункт орчим хувь нөлөөлж, шинэ жимсний үнэ 4.7 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.09 орчим пункт нөлөөлөн, Усны бүтээгдэхүүний үнэ 0.4 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.01 пункт орчим нөлөөлжээ. Малын махны үнэ 4.6 хувиар буурсан нь ХҮИ-д 0.17 пункт орчим хувиар нөлөөлж, үүнд гахайн махны үнэ 8.7 хувиар буурч, ХҮИ-д 0.16 пункт орчим хувиар нөлөөлөв. Өндөгний үнэ 2.1 хувиар буурсан нь ХҮИ-д 0.02 орчим пунктээр буурахад нөлөөлсөн байна.

  Бусад бараа, үйлчилгээ, өдөр тутмын хэрэглээний барааны үнэ 0.4 хувиар өсөж, үйлчилгээний үнэ 0.3 хувиар өсөн, хувцас, боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээний үнэ 0.1 хувиар өсөж, эмнэлгийн үйлчилгээний үнэ тогтвортой байна. Тээвэр, харилцаа холбооны үнэ 1.4 хувиар буурч, орон сууцны үнэ 0.1 хувиар буурсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл