Энэхүү экспо “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн харилцан туслалцаж, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих уриан дор зохиогдож байгаа юм.
Хятад, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслүүдийг танилцуулах хурал Хөххотын “Шинэ хот” зочид буудалд болов. Хөрөнгө оруулагч, мөн аж ахуй нэгжүүдэд Монгол Улс, ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй бодлого, хөрөнгө оруулалтын орчин зэрэг талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн хөрөнгө оруулалт татах төслийн талаар уулзалт хийсэн юм.
Мөн “Өвөр Монгол” зочид буудлын “Талын торгоны зам” хурлын танхимд Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үйлдвэржүүлэлтийн салбарын форум боллоо. Форум Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах, Шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлж, “Бүс ба Зам” -ын бүтээн байгуулалтыг урагшлуулах сэдвийн дор “Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол”, “Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа болон аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэл”, “Олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчин болон хамтын ажиллагааны тавцан бий болгох” гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн юм.
Э.ҮРЖИНХАНД
