solongonews
Этиопын нисэх онгоцны буудалд коронавирусний шинжилгээний лабораторийг байгуулав
2021-04-19 12:11
Хятадын компани Этиопын нисэх онгоцны буудалд коронавирусний шинжилгээний лабораторийг байгуулав.

Хятадын BGI группийн хөрөнгө оруулалтаар Этиопын Боле олон улсын нисэх онгоцны буудалд байгуулсан “Ковид-19”-ийн туршилтын лаборатори саяхан албан ёсоор ашиглалтад орлоо. Энэ бол Хятадын компанийн хөрөнгө оруулалтаар Африкт байгуулан, ашиглалтад оруулсан олон улсын аялагчдад үйлчлэх анхны лаборатори болно.

BGI группийн Африкийн бүсийн ерөнхий менежер Чэнь Сүнхэн хэлэхдээ:

- Энэхүү лабораторийн инженерийн материал, туршилтын тоног төхөөрөмжийг бүгд Хятадаас импортолж байгаа бөгөөд 3 цагийн дотор 400 зорчигчдод нуклейн хүчил турших боломжтой гэжээ.

 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл