solongonews
Ханшны амралт эхэллээ
2021-04-02 16:50
Ханшны амралт эхэллээ.

Энэ сарын 01-нд Хэбэй мужийн Ханьдан хотын бага сургуулийн сурагчид хувьсгалт үрэгдсэн баатруудын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөжээ. Тэд ахмад үеийнхэн улс орон үндэстнийхээ төлөө амь бие ариун цусаа зориулан өнөөгийн бидний амьдралыг бүтээж ирсэн агуу түүхэнд хүндэтгэл үзүүлжээ.

2021 оны Ханш нээх өдөр энэ сарын 04-нд тохиох гэж байна. Энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд Хятад даяар гурав хоног бүх нийтээр амарна. Хятадууд энэ үеэр бурхан болоочийнхоо газрыг эргэж тойрон, тэдэнд хүндэтгэл үзүүлэн, зан үйл үйлддэг уламжлалтай. Өнгөрсөн 2020 оны ханшны өдөр "COVID-19" халдварын онцгой байдалд байсан тул урьдын уламжлалт зан үйлийг үйлдэх нь маш эрсдэлтэй учраас тус жилдээ хүн олон цуглахаас татгалзаж ихэнх газарт нийтийн бунхны ажилтнаар төлөөлүүлэн гүйцэтгэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд бурхан бологсдодоо хүндэтгэл үзүүлэх зан үйлийг цахим орчинд үйлдэх хандлага дэлгэрээд байгаа билээ.

Хаврын дунд сарын энэ өдрийг хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэстэй болгон соёолдог учраас урин цагийн эхлэл гэж үздэг. Хятадын Хан Ши хэмээх хаан газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байснаас тэр хааны нэрээр тус өдрийг нэрлэх болжээ. Ханш нээх өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 04-ний өдөр эсвэл 05-нд тохиодог.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл