solongonews
Далайн оршуулгыг дэмжиж эхэллээ
2017-04-06 16:46
Хятадын Ляонин муж экологид ээлтэй оршуулгын арга бодлогыг хэрэгжүүлж, нас барагсдаа далайд оршуулахыг дэмжиж байна.

    Өнгөрөгч сард Мүгдэн /Хятадын Ляонин мужийн Шэньян хот/ хотын иргэн Ван овогтой бүсгүй болон түүний хамаатан садан зэрэг 190 хүн Мүгдэн хотын Оршуулгын албаны удирдлагаар Далянь хотод ирж, чандрын үнсийг далайд цацах энэ оны эхний ээлжийн арга хэмжээнд оролцжээ. Иймэрхүү арга хэмжээг энэ онд Мүгдэн хот нийт 45 удаа зохион байгуулах бөгөөд одоогийн байдлаар 2000 гаруй гэр бүл арга хэмжээнд оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна.

Ляонин мужийн Иргэдийн албаны мэдээлснээр 2012 оноос эхлэн мужийн Иргэдийн алба болон Сангийн яамнаас “Далайн оршуулгад зориулан тэтгэмж олгох төрийн бодлогыг хэрэгжүүлэх тухай мэдэгдэл”-ийг гаргаж, чандрын үнсийг далайд цацах үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. 2016 оноос Мүгдэн, Аньшань, Фүшүнь, Бэньши, Фүшинь, Ляо-Ян, Телин, Чао-Ян зэрэг дотоод хуурайн 8 орны бүртгэлтэй нас барагсдад далайн оршуулгын нөхөн төлбөрт 1600 юань, Далянь, Даньдүн, Жиньжөү, Инкөү, Паньжинь, Хулу арал зэрэг далай дагуух 6 орны нас барагсдад 1200 юаний нөхөн олговор олгоно гэж тогтоосон байна.

- Энэ онд Мүгдэн хотынхонд 100 юань нэмж 1700 юаний нөхөн олговор өгөх болсон. Үүнээс гадна, бид мөн тодорхой хэмжээний үнэ төлбөргүй үйлчилгээ хүртсэн гэж далайн оршуулгын арга хэмжээнд оролцсон Ү овогт ярьлаа.

- 2016 онд Мүгдэн хотын 3000 гаруй нас барагсдын гэр бүл далайн оршуулгыг сонгосон бол энэ нь чандар шатаасан ерөнхий хэмжээний 3 хувийг эзэлжээ гэж Ляонин мужийн Иргэдийн албаны холбогдох хариуцлагатай албаны хүн мэдээлжээ.

Далайн оршуулгаас гадна, мөн Ляонин муж экологид ээлтэй хоёр төрлийн оршуулгын арга хэлбэр хэрэгжүүлсэн байна. Нэг нь чандрын үнсийг урт хугацаагаар үнэ төлбөргүй хадгалах үйлчилгээ, нөгөө нь модны оршуулга, цэцэгний оршуулга, зүлгэн оршуулга зэрэг болно. Тодруулбал, нийтийн оршуулгын талбайд энэхүү гурван төрлийн оршуулгын аль нэгийг сонговол 1500 юаний нөхөн олговор олгох аж. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл