
Замын хөдөлгөөн төвөгтэй, амьдрах орчин хэцүү, ядуурлаас ангижруулах ажил хүнд. Одоогоор 40 мянган ядуу хүн ардтай. Эдийн засгийн буурай хөгжил, ядуу иргэд олон зэрэг байдалдаа тохируулан тус нутгийн засаг захиргаа намаас ядуурлаас гаргах шинэ загварыг идэвхтэй хайж, олон нийттэй харилцах албаны зөвлөл, олон нийттэй харилцах хяналтын зөвлөл, маргааныг шийдвэрлэх хороо, аж үйлдвэрийг хөгжүүлэх нийгэмлэг зэргийг байгуулсан юм. Тэрээр 150 гаруй амьдрал ядуу буурай айл өрх Мяо Пинлин эмийн үйлдвэрлэлийн мэргэжлийн хоршоонд орж ядуурлаас ангижрах замаа сонголоо. Бас хэсэг хүмүүс хүнсний ногоо тарих хоршоо, мөөг тарих, ямаа тэжээх үйлдвэрлэлээр амьдралаа өөд нь татаж байна.


