Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 18-ны өдөр Элизабет Борнед руу утсаар ярьж, Францын ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэв.
Ли Кэчян баярын цахилгаандаа:
- Сүүлийн жилүүдэд Хятад, Францын харилцаа сайн хөгжиж байна. Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан боловсрол, зам тээвэр, иргэд хоорондын болон соёлын хамтын ажиллагаа зэрэг олон салбарын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, "COVID-19", уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг дэлхийн сорилтуудыг даван туулахад хамтран ажиллах нь хоёр улс, ард түмэнд ашиг тустай төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно. Саяхан хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьж амжилттай болсон нь хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц болсон юм. Хятад, Франц хоёр орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд Хятад, Францын харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж байна. Би ерөнхий сайд Борнетэй хамтаар Хятад, Францын олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, шинэ үр дүнд хүрч, Хятад, Европын холбооны харилцааг эрүүл саруул хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
