solongonews
ОХУ ирэх жилийн 3 дугаар сард Ерөнийлөгчийн сонгууль явуулна
2017-09-19 19:59
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг 2019 оны 3 дугаар сарын 18-нд хийнэ гэж ОХУ-ын Сонгуулийн төв комисс 18-нд мэдэгдэв.

Өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин улиран сонгогдохыг Оросын ард түмэн хүсэж байна. Путин 8 дугаар сарын эхээр ОХ-ны Бүгд Найрамдах Буриад Улсад айлчлах үеэр ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх тухай асуултад "бодож үзнэ" гэж хариулсан юм.
Путин энэ жил 64 настай. 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2004 онд улиран сонгогдсон билээ. Нэг хүн хоёроос дээш удаа ерөнхийлөгчөөр сонгогдож болохгүй гэж ОХУ-ын Үндсэн хуульд заасан учраас тэрээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөгүй, харин ерөнхий сайд болсон юм. Мөн оны сүүлчээр Оросын Төрийн Дум үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг зургаан жил болгон сунгаж, 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн байна. 2012 оны 3 дугаар сард Путин гурав дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл