Хятадын тавдугаар сарын ложистикийн салбарын хөгжил цэцэглэлтийн индекс 51.8 хувьтай байна
2024-06-03 16:55
Хятадын тавдугаар сарын ложистикийн салбарын хөгжил цэцэглэлтийн индекс 51.8 хувьтай байна
Өнгөрөгч сард Хятадын логистикийн салбарын хөгжлийн индекс 51.8 хувьтай гарч, өнгөрсөн сараас 0.6 нэгжээр буурчээ.
Иргэдийн логистикийн эрэлт нэмэгдсэн нь энэ салбарын бизнест түлхэц болсон байна. Буухиа шуудангийн логистикийн индекс тайлант сард 70.3 хувьтай гарч, өмнөх сараас 1 нэгжээр өссөн байна.Зам тээврийн салбарын бизнесийн нийт индекс 52.5 хувь байж, өмнөх сараас 0.2 нэгжээр өссөн байна.
Усан тээврийн салбар, агаарын тээврийн салбар сайжирсаар байна. Тавдугаар сард усан тээврийн салбарын бизнесийн нийт индекс сар бүр 1.3 нэгжээр өсч, агаарын тээврийн салбарын бизнесийн нийт индекс 55 хувь орчим өндөр түвшинд хэвээр үлдсэн байна.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
