solongonews
Эхний гурван улиралд Хятадын онлайн худалдааны зах зээл өсөлттэй байна
2022-10-27 13:00
Эхний гурван улиралд Хятадын онлайн худалдааны зах зээл ерөнхийдөө өсөлттэй байна.

   Эхний оны гурван улиралд Хятадын онлайн жижиглэн худалдааны зах зээл ерөнхийдөө өсөлтийн хандлагатай байна. Энэ эхний гурван улиралд Хятадын онлайн жижиглэн худалдааны хэмжээ 9.59 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар нэмэгдэж, тус салбарын зах зээлийн ерөнхий өсөлт харьцангуй сайн байна.

   Бизнесийн том өгөгдлийн цахим худалдааны гол платформуудын хяналт шалгалтын дагуу, эхний гурван улиралд хяналтад хамрагдсан 18 төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын 7 нь хоёр оронтой тоогоор өссөн байна. Үүнд, хятад европ эм бэлдмэл, алт мөнгөн эдлэл, барилгын засал чимэглэлийн материал, үр тариа, хүнсний бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 31.3 хувь, 29.7 хувь, 21.2 хувь, 18.6 хувиар тус тус өсжээ.

   Хэсэг барааны төрөл зүйлийн борлуулалт хоёр оронт тоогоор нэмэгдэв. Үүнд хятад европ эм, алт мөнгөн эдлэл, барилга болон засал чимэглэлийн материал, үр тариа хүнсний бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 31.3 хувь, 29.7 хувь, 21.2 хувь, 18.6 хувиар өсөв.  

   Онлайн үйлчилгээний хэрэглээ аажмаар сэргэв. Онлайн хоолны борлуулалт жилийн өмнөхөөс 1.8 хувиар өссөн байна. Онлайн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үзэсгэлэнт газруудын тасалбарын борлуулалт 01-ээс сараас 08-р сар хүртэл 2.2 пунктээр буурсан байна.  

   Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдааны өсөлт мэдэгдэм өсжээ. Хятадын хөдөө тосгоны онлайн Жижиглэнгийн худалдаа өмнө оны мөн үеийнхээс 3. 6 хувиар өсөв. Үүнд, хөдөө тосгоны биет барааны онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсөж, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн Жижиглэнгийн худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8 хувиар өсөж, өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 пунктээр нэмэгдэв.  

   Мөн Хятадын  бараа материалын онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ оны эхний гурван улиралд 8.24 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувиар нэмэгдсэн бол нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт жижиглэн худалдааны 25.7 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 нэгжээр нэмэгджээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл