solongonews
“Шань Дүнд үйлдвэрлэв-Нээлттэй Шань Дүн” Хятадын хэвлэлийнхний Шань Дүн муж дахь аялал эхэллээ
2016-11-28 22:08
“Хятадын хэвлэл мэдээллийнхний Шань Дүн муж дахь аялал”-ын нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 28-ны өдөр Шань Дүн мужийн төв Жи Нань хотноо боллоо.

     Тус арга хэмжээг Хятадын Шань Дүн мужийн Намын Хорооны ухуулах газар, Шань Дүн мужийн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шань Дүн мужийн Эдийн засаг, мэдээллийн технологийн хороо, Шань Дүн мужийн Хүний нөөц болон нийгмийн баталгааны танхим зэрэг газруудаас санаачлан зохион байгуулж байгаа юм.

Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, “Жин Чао” сэтгүүл, “Хэ Хуа” сэтгүүл, “Ардын өдрийн сонин”, “Хонконгийн бизнес сонин”, “Эдийн засгийн сонин” зэрэг Хятадын хэвлэл мэдээлэл болон ОХУ, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг орнуудын сэтгүүлчид энэхүү үйл ажиллагаанд оролцож байна. Сэтгүүлчид таван өдрийн хугацаанд Шань Дүн мужийн таван хотоор аялах бөгөөд Шань Дүн мужийн сүүлийн хэдэн жилүүдийн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн ерөнхий байдал, аж үйлдвэрлэлийн үр бүтээлүүдтэй танилцах болно.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл