solongonews
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын шинэ оны үдэшлэг
2018-12-24 09:52
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын “Дундад улсыг танин мэдэх Өвөр Монголд уулзан цуглах” 2018 олон улсын оюутдын шинэ оны үдэшлэг 12 дугаар сарын 21-ний үдэш Өвөр Монголын Улаан театрт боллоо.

Үдэшлэгийг ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Боловсролын танихмаас санаачлан Өвөр Монголын Их сургууль, Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгээс зохион байгуулсан байна. 

Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль зэрэг Өвөр Монголын бүхий их дээд сургуульд суралцаж байгаа Монгол, Орос, Япон, Америк зэрэг арваад улс орны оюутан сурагчид оролцож, өөрийн улс үндэстэн болон Хятад улсын соёлыг харуулсан тоглолтуудаараа үзэгч түмэнд бэлэг барьлаа.

Мөн үдэшлэгийн үеэр энэ оны 12 дугаар сард шалгаруулсан гадаад оюутнуудын "Хятадын мөрөөдөл, Тал нутгийн хайр-Миний нүдэн дэх Өвөр Монгол" сэдэвт зохион бичлэгийн уралдааны тав дахь удаагийн шагналт байрын оюутан сурагчдыг шагнасан байна. 

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл