Бээжин хотод энэ сарын 25-нд жил тутам болдог Хятадын хөгжлийн дээд хэмжээний форум амжилттай өндөрлөлөө. Хуралд оролцсон Хятадын Засгийн газрын байгууллагын албаны хүмүүс тодорхой, шинэ мэдээлэл дамжуулсан. Энэ нь Хятад улс улам өндөр түвшний нээлттэй байдлыг улам ахиулж, эдийн засгийг чансаатай хөгжүүлэн, дэлхийн олон орон Хятадын зах зээлийн боломжийг улам сайн хуваалцах явдал юм.
Жил бүрийн "Хоёр чуулган"-ы дараа дэлхий дахин Хятадыг ойлгох чухал цонх болсон тус форумд дэлхийн топ 500 компани, дэлхийн тэргүүлэх аж ахуйн нэгжийн 150 гаруй өндөр албан тушаалтан, олон улсын нэртэй эрдэмтэд оролцсон байна.
Тус форумын "Нээлттэй байдлаа өргөжүүлж, хамтран ажиллах замаар хамтдаа амжилтад хүрье" сэдэвтэй холбогдуулж Төвийн Санхүү эдийн засгийн комиссын албаны дэд дарга Хань Вэньшю:
- Ирээдүйд Хятадын нээлттэй байдал улам харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрсэн, мэдэх ба хийхийг нэгтгэсэн болох юм гэсэн байна.
"Бид дотоодын хууль дүрэмдээ даруй засвар хийж боловсронгуй болгон хууль дүрмийн арга хэлбэрээр гадаадад нээлттэй байх арга барилыг тогтворжуулна. Үүнд оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрчимжүүлэх, эрх ашигт халдсан үйл ажиллагаанд өгөх шийтгэлээ нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ багтсан. Энэ нь Хятад улс шинэчлэлийн хэлбэрийн улс байгуулах, хөгжил шинэчлэлийн хэлбэрийн аж ахуйн нэгж байгуулах дотоод шаардлага юм. Бид холбогдох талтай харилцан нээлттэй байх амлалтаа хэрэгжүүлж, хяналтаа эрчимжүүлэн, "Гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын хууль"-ийг сайтар хэрэгжүүлж, иж бүрэн арга хэмжээг боловсруулахад бэлэн байна" гэж хэллээ.
Хятадын Ардын банкны ерөнхийлөгч И Ган:
- Дараагийн шатанд Хятад улс тогтолцооны дүрэм, бизнесийн орчин, санхүүгийн хяналт шалгалт зэрэг ажлыг сайтар хийж, санхүүгийн салбарын нээлттэй байдлыг өргөтгөнө. Санхүүгийн үйлчилгээний салбарыг нээлттэй болгоход хувьцааны харьцаа, байгууллагын хэлбэр, хувьцаа эзэмшигчийн хэмжээ, бизнесийн цар хүрээ, лицензийн тоо зэрэг талаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай байгууллагатай ижил төстэй хөнгөлөлт, стандартыг хангах ёстой. Олон улсын жишигт хүрсэн, гадаад, дотоодын санхүүгийн байгууллагад адил тэгш хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн даяаршлын хөгжлийн хандлагаас урган гарсан шаардлага юм гэж хэлсэн байна.
