solongonews
Хот суурингийн ажилгүйдлийн хэмжээ багасаж байна
2018-02-26 20:22
Хятадын ажлаар хангагдах байдал тогтвортой байдлын дунд ахиж байна.

Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албан энэ сарын 26-ны өдөр Бээжин хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулав. 

Хятадын Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны орлогч сайд Ёу Жүнь

Хурлын үеэр Хятадын Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны орлогч сайд Ёу Жүнь хэлэхдээ:

- Өнгөрсөн жил Хятадын ажлаар хангагдах байдал тогтвортой байдлын дунд ахиж, хот суурингийн ажилгүйдлийн хэмжээ 3.9 хувь болсон нь 2002 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна. 2017 онд хот суурингийн ажлаар хангасан хэмжээ, ажилгүйчүүдийг дахин ажлаар хангасан хэмжээ, мөн ажлаар хангахад хүндрэлтэй хүмүүсийг ажлын байртай болгосон хэмжээ бүгд товлосон зорилтоо биелүүлсэн гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл