solongonews
Экспо хамты ажиллагааны гүүр болж байна
2020-11-09 16:30
Экспо хамты ажиллагааны гүүр болж байна

Хятадын олон улсын импортын 3-р экспогийн хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр 07-ны оройн байдлаар тус яармагийн томоохон худалдаа хөрөнгө оруулалтыг танилцуулсан арга хэмжээнд газар дээр нь болон онлайнаар 64 улс орон бүс нутгийн 674 компани, 1351 худалдан авагч компани оролцон, хамтын ажиллагааны 861 санамж бичигт гарын үсэг зуржээ.

Хятадын Олон улсын импортын экспогийн газрын орлогч дарга Күн Фү-Ань хэлэхдээ, хэдэн зуун төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг импортын 3-р экспо дээр дэлхийд анх, Азид анх, Хятадад анх танилцуулсан юм. Үүнээс дэлхийд анх танилцуулсан нь 50 хувиас дээш байгаа гэжээ.

Ковид-19-ийн цар тахлын нөхцөлд дэлхийн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд өөдрөг бодолтой байгаа учраас энэ удаагийн яармагт идэвхтэй оролцож байгаа юм. Эдгээрийн дотроос Японы аж ахуйн нэгжүүд хамгаас олон, Америкийн аж ахуйн нэгжийн үзэсгэлэнгийн талбай нь хамгаас том байжээ. “Бүс ба зам” -ын улс орон бүс нутгийн 500 гаруй компани оролцож, 40 мянган квадрат метр талбайд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна.

Итали, Португали зэрэг орнууд тус экспогийн албаны сайтаар дамжин, гэрэл зураг, видеогоор нутаг усныхаа зан заншил, хөгжлийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж, гадаад дотоодын интернет ашиглагчдын анхаарлыг татсан юм.

Энэ удаагийн экспод оролцох бүх хүмүүс шаардлагын дагуу нуклейн хүчлийн шинжилгээний хариугаа үзүүлж, эрүүл мэндийн амлалтын бичигт гарын үсэг зурж байгаа юм. Цагийн хуваарилалтын дагуу захиалга өгч үзэсгэлэнтэй танилцах хүний тоог хяналтдаа авч зүй зохистой хэмжээнд байлгаж, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлж өгч байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл