Хятадын үндэсний хөгжлийн банкны саяхан нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны 08-р сарын сүүлч гэхэд үндэсний хөгжлийн банк 2016 оноос өдгөө болтол нийт 1.5 их наяд юанийн хөрөнгө оруулж, ядуу хүн амыг ядуурлаас гаргах болон ядуу бүс нутгийн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжсэн байна.
Үндэсний хөгжлийн банк тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх, банк санхүү засаг захиргааны хамтын ажиллагааг ахиулах, хариуцлагыг хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр нэн ядуу бүс нутгийг ядуурлаас гаргахад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлсэн юм.
Үндэсний хөгжлийн банк бол Хятадын хөгжлийг дэмждэг банк санхүүгийн байгууллага юм. Тус банк голцуу дунд урт хугацааны итгэмжийн зээл болон хөрөнгө оруулалт зэрэг банк санхүүгийн үйлчилгээ хангаж, улс ардын эдийн засгийн дунд урт хугацааны стратегид үйлчилдэг юм.
