solongonews
Тохилог сууцтай байхад түмэн олон жаргалтай
2020-11-13 15:26
Тохилог сууцтай байхад түмэн олон жаргалтай

“Өтлөх насандаа байранд сууж жаргаж байгаадаа сэтгэл маш хангалуун байна” гэж нийтийн түрээсийн байранд байртай болсон Сөнид зүүн хошууны 79 настай Яан Гүй-Ин гуай баярлан ярилаа.

“Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш Шилийнгол аймаг баталгааны чанартай орон сууцыг нэг чухал ард иргэдийн амьдралын төсөл болгож, нийтийн түрээсийн орон сууцны баталгааны төрийн бодлогыг боловсруулж, олон төрлийн хялбар бүтэцтэй орон сууцыг өөрчлөн шинэчлэхийг дэмжиж, хот хөдөөгийн дунд, бага орлоготой хүндрэлтэй гэр бүлд халамж үзүүлэх хэмжээгээ өргөжүүлж, хот хөдөөгийн ард иргэдийн орон сууцны нөхцөл, орчны чанарыг сайжруулж, хүндрэлтэй иргэдийг орон сууцтай болгожээ.

“Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд Шилийнгол аймаг хот хөдөөгийн хялбар бүтцэт 40793 орон сууцыг өөрчлөн шинэчилж, хот суурингийн 110 мянган ард иргэд байранд сууж, 27580 орон сууц байгуулах үүрэг зорилгоо давуулан биелүүлжээ. Бага орлоготой 18280 гэр бүлд орон сууц түрээслэх халамжийн мөнгө өгч, нийтийн түрээсийн орон сууцны баталгааг хүртэгсэд, дунд зэргийн орлогоос бага, бага орлоготой орон сууцгүй гэр бүл, шинээр ажилд орсон орон сууцгүй иргэд, хот хөдөө тогтсон ажилтай гаднаас ирсэн орон сууцгүй хөлсний ажилчин, данс байгуулсан хот суурингийн амьдрал хүнд ажилтан, цэргээс халагдагсад, залуу багш эмч нарыг хамруулжээ.

“Арван гуравдугаар таван жил”-ээс хойш Шилийнгол аймаг баталгааны чанартай орон сууцны бүтээн байгуулалтыг дээшлүүлэхийн дээр олон нийтийн орон сууцны нөхцөлийг сайжруулж, чанарыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр дамжин аймгийн орон сууцны аж үйлдвэржилтийн түвшин ба орон сууцны чанар дээшилж ард иргэдийн оршин суугчдын орчин сайжирлаа.

“Өнгөрсөн жилээс ард иргэдийн дүүргийн орчин ахуйн ариун цэврийн байдал эмх журамтай болж, байрны дулаалгыг сайжруулснаар дулааны асуудалгүй болсон” гэж Тариалангийн банкны ардын дүүргийн иргэд орон сууцныхаа өөрчлөлтийг ярив. 

Шилийн хот хуучин дүүргийн цахилгаан, байгалийн шатамхай хий, хоолой, зам, гэрэлтүүлэг зэрэг суурь төхөөрөмжийг сайжруулсан. Мөн дураараа барилга барих, ногооруулалтын газрыг дураараа эзэмших, нийтийн талбайд эд бараагаа тавих зэргийг цэгцлэн, хуучин дүүргийн суурь төхөөрөмжийн нөхцөлийг сайжруулжээ.

“Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд Шилийнгол аймаг гэр хөрөнгийн зах зээлийн эрүүл хөгжлийг баталж, аймгийн хөрөнгийн хөгжлийн хөрөнгө оруулалт 12.397 тэрбум юаньд хүрч, нэг хүнд ногдох орон сууцны талбай 43 кв.м хүрчээ. Хөрөнгийн зах зээлийн эргэлтийг хянан хэмжиж ажлыг сайн хийж, “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд аймагт нийт 9.5176 сая кв.м талбай бүхий 93 мянган гэр байшинг зах зээлд гаргаж, 11.1425 сая кв.м талбай бүхий 107.7 мянган гэр байшинг худалджээ. Орон сууц, өөрчлөлт хөгжил, байгалийн нөөц баялаг, зах зээлийн хяналт удирдлага зэрэг олон салбар хамтран ажиллах ажлын тогтцыг байгуулан, хөрөнгийн зах зээлийн эмх журмыг цэгцлэн дүрэмжүүлж байна.

Зохиогч: Гэгээнхас
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл