solongonews
Автомашины налуу байрлалтай ухаалаг зогсоол ашиглалтад орлоо
2019-01-17 10:56
БНХАУ-ын Чүнчин хотноо автомашины налуу байрлалтай, ухаалаг зогсоол саяхан ашиглалтад орсноор эргэн тойрны иргэдийн сонирхлыг ихэд татаж байлаа.

      Энэхүү зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулахдаа жолооч нь машинаа ухаалаг зогсоол дээр аваачихад л хангалттай. Үүний дараа картаа уншуулснаар ухаалаг зогсоол өөрөө машиныг бүрэн байрлуулна. Үүнд ердөө нэг л минут хангалттай. Түүнчлэн энэ нь зогсоолын зайг хэмнэж, 24 машины зогсоол дээр 40-ийг тавих боломж бүрдүүлжээ. Ингэснээр тус хотынхон машины зогсоол олддоггүй хүндрэлтэй асуудлыг шинэ түвшинд шийдвэрлэх боломж бүрдсэн байна. 
Ойролцоогоор 400 ам метр талбайд 40 налуу ухаалаг зогсоолыг дөрвөн эгнээ болгон байрлуулсан байна. Машины зогсоолууд нь тус бүр 32 градусын налуутай аж.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл