Индонезийн вакцин үйлдвэрлэгч бизнесийн нэгж Био Фармагийн төлөөлөгч Бамбанг Херияанто 01-р сарын 03-нд болсон вакцины бэлтгэл ажлын тухай хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Тус байгууллага 03-наас эхлэн Индонезийн 34 муж болон бүсийн эрүүл мэндийн байгууллагад Бээжингийн Кэшин био технологийн ХХК-ийн гарган авсан "КОВИД-19"-ийн эсрэг Sinovac вакциныг тараана гэжээ.

Бамбанг Херияанто: Вакциныг тараахын тулд Индонез улс төрөл бүрийн тоног төхөөрөмжийг бэлтгэв. Хятад улсын Sinovac вакциныг тараах үйл явцыг дэмжихийн тулд өдгөө Индонезийн 10 мянган эрүүл мэндийн төв, боомтын 40 гаруй эрүүл мэндийн алба ажлын бэлэн байдлыг хангаад байна.
“Хөлдөөн хадгалах, тээвэрлэх бүх үйл явцыг цельсийн 2-8 хэмийн дотор тогтоон барих бэлтгэлийг бүрэн хангасан. Ингэснээр хороололд тараах вакцины чанарыг баталгаажуулж чадах юм” гэсэн байна.
Уг хэвлэлийн бага хурал дээр Индонезийн Эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын ажил хариуцсан төлөөлөгч Сити Надия Тармизи хэлэхдээ: Хятад улсын Кэшин компанийн гарган авсан вакцин Турк, Бразил улсын хийсэн клиникийн туршицад “нэлээд сайн” үр дүн үзүүллээ. Энэ нь Индонез улсын хийж буй клиникийн туршицын III шатны үр дүнтэй адилхан байна гэжээ.
